Хайх
Манай хаяг
an image
Монгол улс
Говь-Алтай аймаг, Алтай хот, Есөнбулаг сум Баянхайрхан баг

Утас: (976) 7048-3780 7048-101
Факс: (976) 7048-3780 Email: emer_govialtai44@yahoo.com

“Үерийн усны аюулаас сэрэмжлүүлж байна”

an image

/МЭДЭЭ ОРУУЛСАН Админ Х.Төмөр-Очир/

an image

АЛБАН ХААГЧДЫГ ШАГНАЖ УРАМШУУЛЛАА

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Говь-Алтай аймаг байгуулагдсаны 94 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажил албандаа идэвхи зүтгэл гарган үр бүтээлтэй ажиллаж байгаа албан хаагчдыг шагнаж урамшууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн хүндэт медаль”-аар-1,

Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар онцгой байдлын ахлах дэслэгч цолоор-2

Онцгой байдлын ерөнхий газрын “Жуух бичиг”-ээр-1

Онцгой байдлын албаны төлөө I зэргийн тэмдгээр-3

Онцгой байдлын албаны төлөө II зэргийн тэмдгээр-3

Онцгой байдлын албаны төлөө III зэргийн тэмдгээр-4

Монгол Улсын Спортын мастер цол тэмдэгээр -2

Онцгой байдлын газрын даргын тушаалаар онцгой байдлын ахлагч цолоор-1 Aймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Жуух бичиг”-ээр-2 албан хаагчид тус тус шагнагдлаа.

/МЭДЭЭ ОРУУЛСАН 2016/08/05 Админ Х.Төмөр-Очир/

ТУС АЙМАГТ 8 ДУГААР САРЫН ЭХНИЙ БАЙДЛААР УСНЫ 2 УДААГИЙН ОСОЛ ГАРЛАА

an image

Онцгой байдлын газрын 7048105 дугаарын утсанд 2016 оны 07 дугаар сарын 27–ны өдөр Дэлгэр сумын Гуулин тосгоны төвийн Ус дамжуулах сувгийн тунгаагуурын 100м-ийн тойрогтой 6м гүнийн усанд иргэн Т эрэгтэй усанд живж нас барсан, Алтай сумын төвөөс зүүн урагш 70 км-т оршдог “Урт” багийн Холбоо нууранд 12 настай эрэгтэй хүүхэд Ц усанд живж осолдсон гэсэн дуудлага тус тус ирлээ. Эрэн хайх, аврах бүлгийн дарга онцгой байдлын ахлах дэслэгч Н. Хүрэлсүхээр ахлуулсан Аврагч жолооч-холбоочин ахлах ахлагч Ц.Доржготов, Усчин-аврагч ахлах ахлагч Б.Баяртогтох, Аврагч ахлах ахлагч М.Алтансүх, Аврагч гал сөнөөгч дэд ахлагч Г.Бат-Эрдэнэ нарын нийт 5 хүний бүрэлдэхүүнтэй аврах шуурхай бүлэг эрэн хайх ажлыг зохион байгуулж нуурнаас нас барсан иргэдийн цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллага болон холбогдох хүмүүст хүлээлгэн өглөө. Зуны урин дулаан цагт иргэд сэрүүцэхээр нуур, гол, суваг болон тогтоол усанд орж амь насаа алдах явдал гарч байгаа бөгөөд Онцгой байдлын газраас үер усны аюулаас урьдчилэн сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж байгаа хэдий ч иргэд өөрсдийн ухамсар, болгоомжгүй байдлаас болж байна.

/МЭДЭЭ ОРУУЛСАН 2016/08/04 Админ Х.Төмөр-Очир/

an image

2016 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Онцгой байдлын газрын 7048105 дугаарын утсанд холбогдон Шарга сумын Сондуултай багын Ээвийн буудалын 9 айл, 1 байшин уулын зэрлэг үерт автлаа гэсэн дуудлага хүлээн авч 1 нэгж техник 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч, Шарга сумын Тамгийн газрын даргаар ахлуулсан 15 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэгтэй хамтарч үерт автсан 4 айлын 5 монгол гэрийг нүүлгэн шилжүүлж ажиллалаа. Шарга сумын Сондуултай багийн "Ээвийн буудал" гэдэр газар нь Ховд, Увс, Баян-Өлгий ззэрэг баруун аймгуудад зорчих төв зам бөгөөд үер усны аюуулаас үүдэж эвдрэл гэмтэл их гарсан машин техник саатаж болзошгүй байгаад хот хоорондын зорчигч тээвэрчид анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.

/МЭДЭЭ ОРУУЛСАН 2016/07/14 Админ Х.Төмөр-Очир/

ХАЛИУН СУМЫН ҮЕРЫН ГОЛОМТОД ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

an image

2016 оны 06 дугаар сарын 29-ны өдөр Говь-Алтай аймаг Халиун сум Олонбулаг багийн “Дунд-Улиастайн ам” гэдэг газарт үер бууж гэр,мал, машин, урслаа гэсэн дуудлага хүлээн авч Онцгой байдлын газрын шуурхай бүлэг хүрэлцэн очлоо. Тус газар малчин А-ын 4 ханатай гэр эд хогшлийн хамт үерийн усанд автаж бүрэн устсан, бог мал хорогдсон, “Verna” маркийн суудлын автомашин усанд урсаж хайрганд дарагдсан байсан. Шуурхай бүлгийн бүрэлдэхүүн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж гэр бүлийн гишүүдийн бичиг барим болон бусад үнэт эд зүйлсийг, “Verna” маркийн суудлын автомашиныг хайрганаас ухаж гарган хүлээлгэн өгсөн ба хорогдсон малын тоо 40 толгой болохыг тогтоолоо. an image

Тус газрын “Мараатын ам” гэдэг газар зусаж байсан малчин А-ын эхнэр болон 3-7 насны 3 хүүхдүүдийн амь насыг иргэн Ш.Сайнбаяр үерийн усны аюулаас авран хамгаалсан байна. Иргэн Ш.Сайнбаярт Онцгой байдлын албаны зүгээс баяр хүргэж талархал илэрхийлье.

/МЭДЭЭ ОРУУЛСАН 2016/07/10 Админ Х.Төмөр-Очир/

......

an image

Хамтын ажиллагаа
an image

Монгол улсын Засгийн газрын 2009 оны 157 дугаар тогтоолоор батлагдсан “Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөр”, Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан 2010 оны “Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах тухай” 10/09 дугаар зөвлөмж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2010 оны 03 сарын 18-ны өдрийн хуралдааны ....
Дэлгэрэнгүй унших...

Хяналт шалгалт
an image

Аймгийн гамшгаас хамгаалах албадын бэлтгэл бэлэн байдал, хүн хүч, техник хэрэгслийг гамшгийн үед үүрэг гүйцэтгэх, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааны үед ажиллах чадавхийг сайжируулах зорилгоор хяналт шалгалт зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй унших...

Говь-Алтай аймгийн нутагт тохиолддог гамшиг

Говь-Алтай аймаг нь Монгол улсын баруун хэсэгт 147,1 км хавтгай газар нутагтай. Баруун талаараа Ховд аймаг, хойд талаараа Завхан аймаг, зүүн талаараа Баянхонгор аймаг, өмнө талаараа БНХАУ-тай хил залгаа оршдог. Газар нутгийн хэмжжэгээрээ улсад 2 дугаар байранд ордог. Аймгийн төв алтай хот, далайн түвшнээс 2254 метрийн өндөрлөгт оршдог. Сэрүүн уур амьсгалтай. Жилийн дундаж температур өвөл -18 градус, зун +29 градус хүртэл халдаг. Тус аймгийн нутагт ихэвчлэн цасан болон шороон шуурга голчлон тохиолддог бол хүн малын гоц халдварт өвчин сүүлийн 10 жилийн хугацаанд 20 удаа....... Дэлгэрэнгүй унших...

Гамшгаас өөрийгөө хамгаалах арга хэмжээний зааварчилгаа

Цасан шуурганаас өөрийгөө хэрхэн хамгаалах вэ
Үерийн аюулаас өөрийгөө хэрхэн хамгаалах вэ
Газар хөдлөлтийн үед өөрийгөө хэрхэн хамгаалах вэ
Объектын гал түймрээс өөрийгөө хэрхэн хамгаалах вэ
Аянга цахилгаантай хүчтэй аадар борооноос өөрийгөө хэрхэн хамгаалах вэ
Ой хээрийн түймрээс өөрийгөө хэрхэн хамгаалах вэ
Нийтийн хэрэгцээнд зориулсан урьдчилан сэргийлэх мэдээнд орох цаг агаарын нэн аюултай буюу гамшигт үзэгдлийн жагсаалт /МУ-ын Засгийн газрын 2000 оны 190 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралт/

Цаг агаарын үзэгдлийн нэр Эрч хүч /өртөө харуул дээр/ Үргэлжлэх хугацаа
1 Салхины их хурд 28 м/с буюу түүнээс их Хугацаа хамаарахгүй
2 Цасан шуурга Салхины хурд 16м/с ба түүнээс их, алсын бараа 2000 м-ээс бага болох эсэвл цас орж байгаа эсэх нь мэдэгдэхгүй нүдгүй шуурах 6 цаг ба түүнээс дээш
3 Бороо 50 мм ба түүнээс их 12 цаг, түүнээс доош
4 Цас, нойтон цас 10 мм ба түүнээс их эсвэл орсон цасны зузаан ойт хээрийн бүсэд 30 см, хээрийн бүсэд26 см, Алтайн уулсаар 20 см, говийн нутгаар 15 см-ээс давах 12 цаг түүнээс доош /цасны зузааны хувьд нэмэгдсэн дүнгээр/
5 Аадар бороо 30 мм ба түүнээс их 1 цаг, түүнээс доош
6 Мөндөр Голч 10 мм ба түүнээс их Хугацаа хамаарахгүй
7 Цочир хүйтрэлт /таримлын ургалтын хугацаанд/ Хөрсний гадаргын темератур -50С ба түүнээс бага Хугацаа хамаарахгүй
8 Усны үер Гол мөрний ус эргээсээ халих буюу аюултай түвшинд хүрэх Хугацаа хамаарахгүй
9 Уруйн үер Хүчтэй аадар борооны ус гуу жалга, хэвгий дагаж шавар, шороо, чулуутай холилдон хуйлран урсах Хугацаа хамаарахгүй

Join Now!

Мэдээ мэдээлэл

2016 он

2014/11/13

Цаг тоолол